MN TOWER


Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Эрх чөлөөний талбайн баруун талд байрлах худалдаа, үйлчилгээ,  оффисын зориулалттай орчин үеийн онцгой шийдэл бүхий “MN tower” төсөл нь таны цагийг хэмнэж , бизнесийн өргөжүүлэх төрийн бодлого тодорхойлогч яам, тамгын газар дээд зэрэглэлийн зочид буудал, үүрэн телефоны шилдэг операторууд, томоохон албан байгууллагуудтай зэрэгцэн байрладаг.

Төслийн нэгдүгээр давхарт кофе шоп, банк, даатгалын үйлчилгээ, түргэн хоолны сүлжээ ресторан, 2-4 давхарт 38-300 мкв-ын сонголттой залуусын брэнд дэлгүүрүүд, 6 давхарт Монголчууд бидний үйлчлүүлэх дуртай VIP болон задгай танхимыг хослуулан халуун тогооны ресторан байрлах ба 7 давхартаа нэгдсэн лобби танхим бүхий угтах хэсэг байрлах оффис болон үйлчилгээг тусгаарлаж өгнө.

Харин 7-20 давхарт хүссэн төлөвлөлтийг гаргах боломжтой “А” зэрэглэлийн оффис, хамгийн дээд давхартаа задгай террас бүхий тансаг зэрэглэлийн рестораныг төлөвлөсөн бөгөөд таны бизнесийн хамгийн оновчтой сонголт байж чадах онцгой шийдэлтэй, шинэлэг бүтээн байгуулалт юм.


ЗУРГУУД


ТОНОГЛОЛ