“Улаанбаатар пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдаа, оффис түрээс, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийслэлийн хүн амын нягтаршил, орон сууцны эрэлт, хэрэгцээг судалж ард түмний хэрэгцээнд нийцүүлсэн орон сууцыг борлуулдаг билээ.

Манай компани нь барилгын их бүтээн байгууллах үйлсэд бодьтой хувь нэмрээ оруулан анхны төсөл болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт залуу гэр бүлд зориулан 413 айлын Залуусын “Х APARTMENT” хотхон, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын “Sky apartment” орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 353 айлын ”Гранде Вилла” хотхон, нийт 800 гаруй айлын орон сууцыг амжилттай борлуулсан.

Бидний дараагийн төсөл болох

  1. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Япон архитекторын орон сайн төгс шийдэл бүхий зураг төслөөр баригдаж буй 17 давхар орон сууцны "X-Апартмент 2" барилга дэлхийн брэндүүдээр тоноглосон, зах зээлийн бодит үнэтэй орон сууцыг 2019 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
    1 м.кв /талбайн үнэ/ 1,990,000 - 2,200,000 төгрөг
    • Стандарт 2 өрөө орон сууц 43,9 – 76,8 м.кв
    • Стандарт 3 өрөө орон сууц 69,9 -87,9 м.кв талбайн сонголттой.

  2. Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлалтай “Скай Апартмент-2” 17 давхар орон сууцыг өндөр маркын /350/ бетон , дэлхийн брэндүүдээр тоноглосон, бүрэн цутгамал орон сууцыг зах зээлийн бодит үнэтэй, орон сууцны барилгыг 2019 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
    1 м.кв /талбайн үнэ/ 2,200,000 - 2,400,000 төгрөг
    • Стандарт 2 өрөө орон сууц 54,6 – 58,8 м.кв
    • Стандарт 3 өрөө орон сууц 78,8 – 85,5 м.кв талбайн сонголттой.

  3. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, байрлалтай "WHITE HOUSE RESIDENCE" duplex& apartment орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд дэлхийн брэндүүдээр тоноглосон, 7 давхар өндөр зэрэглэлийн орон сууцны барилгыг 2018 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
    1 м.кв /талбайн үнэ / 3,500,000 / төгрөг
    • Стандарт 2 өрөө орон сууц 59,9 м.кв,
    • Стандарт 3 өрөө орон сууц 73,8 – 75,8 м.кв талбайн сонголттой

Таны төлөө бид ажиллана.